Feeling good...

Хавар болохоор яагаад ч юм гоё санагдаад байхийн. Заримдаа хаврын улирлаас аймаар гуниг мэдрэгддэг. Гэхдээ энэ нь just my feeling:)

Гудамжаар хүмүүс инээмсэглээд хүүхдүүд шуугилдаад, нар ээгээд үнэхээр гоё байна шүү.

Би багаасаа мираалаг хүүхэд байсийн. Намайг жоохон байхад хүүхдүүд бүдүүн гэж шоолдог л байсан жоохон хүүхэд байсан болохоор уйлаад эсвэл хэн нэгэнд ховлоод өнгөрдөг байсан. Том болсон хойноо (том болоогүй ч байж магадгүй) нээх тоохгүй угаасаа хэн ч serious бүдүүн гэж хэлээд байдаггүй болохоор тоодоггүй байжээ.

Тэгээд дараа нь Америкд очоод өөрийгөө бүдүүн гэдгийг ч анзаардаггүй байсан тэдний дунд туранхай байсан байх лдаа. Харин өнгөрсөн жил Монголд буцаж ирээд туранхай хүмүүсийн дунд (Азиуд ихэнх нь туранхай) ороод тэднээс өөр байгаагаа мэдрэх болсон. Би үргэлж л хичээдэг байсан fitness яваад дасгал хийгээд. Даанч одоо миний сайн сурах цаг болохоор тийм их цагийг дасгал хийхэд зарцуулж чадахгүй байна л даа гэхдээ энэ нь зүгээр шалтаг ч байж болохийн.

Өнөөдөр надтай шатан дээр зөрөөд өнгөрсөн дөрвөн настай хүүхэд эгчдээ бүдүүн эгч вэ гэж хэлэхэд зөрөөд өнгөрөх хүн болгон тэгж бодоод өнгөрдөг байхдаа гэж бодогдлоо. Жоохон хүүхэд цагаахан сэтгэлтэй болохоор хэлсэн байх. хүн угаасаа томрох тусмаа дотроо бодсоноо ил гаргадаггүй шд.

Яагаад ч юм заримдаа эх орноосоо зугтмаар санагдах юм:) хүнд бас сул тал гэж байж болно шдээ би төгс биш ш дээ.

anyway, энэ бүхэн миний сул тал би үүнтэй өөрийнхөө чадлаар тэмцэх хэрэгтэй хээххэхэхэхэх ингэж л тайвшруулахаас би өнөөдөр аймаар эмзэг хүлээгээд авчихаж л дээ.

Уучлаарай, би зүгээр л доторх сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй уйлж байгаа болохоор энийг биччихлээ. хэн нэгнээр өрөвдүүлэх гэж биш өөрийгөө тайтгаруулж доторхоо онгойлгох гэж л бичлээ. хүнд ямар сул тал байдаг вэ? бүдүүнээсээ болж эх орондоо амьдардаггүй хэн нэгнийг мэдэх үү? бусадтай адилхан биш байх ямар байдгийг мэдэх үү?

 

өөрийгөө тайтгаруулах гэж feeling good гэсийнмаа. :)

Black Balloon

Энэ кино 2008 оны 10 сард гарч эхэлсэн. Драма генрийн кино.

Томасын гэр бүл шинэ газар нүүж ирэх бөгөөд хөршүүд нь оюуны сааталтай ахыг нь гайхан хүлээж авч буйгаар кино эхэлнэ.

Томас бусдын адил энгийн тайван амьдрахыг хүсдэг. Гэвч түүний гэр бүлийн амьдрал оюуны хомсдолтой ахаас нь болоод бусдын  адил байдаггүй ба байнгын дарамттай. Оюуны хомсдолтой ах Чарли нь Томасын сайхан мөчүүд болон боломжуудыг нь балласаар байдаг.

Киноны эхэн хэсэгт ээж нь жирэмсэн, оюуны хомсдолтой Чарли болж бүтэхгүй зүйл байнга хийнэ үнэхээр дарамттай байдаг. Эмчийн зөвлөсний дагуу ээж нь эмнэлэгт хэвтэн тэр хооронд Чарлиг Томас харж хандана. Чарли айлд зөвшөөрөлгүй орж жорлонг нь ашигласан явдлаас болж Томас сургуулийнхаа Жэкие Мастэртэй  илүү дотносч үерхэж эхэлнэ. Дэлгүүрт аав нь мөнгө нь хүрэхгүй зарим зүйлээ буцаахад Чарли уурлаж олон хүний өмнө аав, Томас хоёрыг хүнд байдалд оруулдаг.

Ээж нь төрж гэртээ ирсэн ч оюуны хомсдолтой ах нь Томасыг олон удаа найз охиных нь болон ангийнхний дунд нь эвгүй байдалд оруулна. Энэ бүхнээс үүдэн Томас оюуны хомсдолтой ахыгаа үзэн ядаж эхэлдэг. Ах нь их ядаргаатай байдаг.

Гэвч найз охин нь энэ бүхнийг ойлгодог бөгөөд Томас ч эцэст нь ахыгаа ойлгон үзэн ядахаа больдог. Оюуны сааталтай хүүхдүүдийн тоглолтон дээр Чарлигийн хамт үзүүлбэр үзүүлэх хүүхэд нь ааш нь хөдлөөд Томас өмнөөс нь ахтайгаа тоглож ахыгаа илүү их ойлгодог.

Киноны сүүлчийн таван минут үнэхээх гоёJ

Миний хувьд энэ киног үзсэн чинь  эхэндээ оюуны хомсдолтой ахыг нь үзэн ядах хүсэл төрж байсан ч оюуны хомсдолтой болсон нь  түүний буруу биш гэж бодохоор үнэхээр өрөвдөлтэй. Бас гэр бүлийг нь хүмүүс ойлгохгүй элдвээр шоолж эсвэл төвөг учрууллаа гэж ад үздэг нь бас л нэгийг бодогдуулав. Бид ч гэсэн амьдрал дээр оюуны сааталтай хүмүүсийг хэр хүндэтгэж, зовлонг нь ойлгож харьцдаг билээ? Бас гэр бүлийг нь !!!    Ихэнхдээ ад үзэж, тээр шаадаг.

Энэ кино үнэхээр их зүйлийг бодоход хүргэлээ. Манайхан шиг бусдыг хүндлэхдээ маруухан ялангуяа тахир дутуу болон оюуны сааталтай хүмүүсээ хүндэтгэж үздэггүй хүмүүс энэ киног үзээсэй гэж хичээнгүйлэн гуйя. Ер нь хүн бүрийг энэ киног үзэхийг уриалая. Бидэнд оюуны сааталтай хүмүүс, тэдний гэр бүлийнхний зовлон бэрхшээлийг ойлгоход тус болно. Мөн жүжигчид нь их сайн жүжиглэсэн ба дүрэндээ их зохицжээ. Найз охиных нь дүрд миний дуртай загвар өмсөгч Вард тоглосон байна лээ.

Маш сайн кино.  Та бүхэн заавал үзээд сэтгэгдэлээ бичээрэй, юу бодсон чинь сонин байна J

Тусгаар тогтнолын өдөр

Өглөө босоход цас орсон байсан ч дорхноо хайлчих юмаа Уул нь цас орсон өвлийн улирал гоё шүү.

Эх орныхоо тусгаар тогтносон энэ өдрийн мэндийг хүргэе. Нийт Монголчууддаа улс тунхагласны баярыг сайхан тэмдэглээрэй гэж. Happy Bday Mongolia:)

 

Өглөө бvрийн нарны асгаран буух цацрал дээр

Өвгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр

Өргөн цээж чөлөөтэй амьсгалж яваа газар дээр

Өөрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би

                                         Тусгаар тогтнол шүлгийн хэсгээс

Би ийм байж болохгүй шүү дээ

Цаг хугацаа ямар хурдан өнгөрч байна аа:) Би хуучин блог дээрх зарим бичлэгүүдээ уншаад өөрийгөө яаж уруудаж байгаагаа харлаа.

Яг нэг жилийн өмнөх би хичээлдээ яарч гүйгээд л, өөрийгөө тэгчихвэл дээр юм байна, тэрийг сурчихвал надад хэрэг болох юм байна, түүний юмыг хийгээд өгчихье, тийм юм хийчэхэе, энэ номыг уншиж үзэе, энэ хөтөлбөрт хамрагдая гэж гүйгээд л амжаад л байсан. Сайн амжуулаад л болоод байж.

Есөн сарын өмнөх би өмнө нь сонгож байгаагүйгээрээ их, ачаалалтай хичээлүүдийг сонгоод дээрээс нь бөөн хөтөлбөрт хамрагдаад бичиг баримтаа цуглуулж энд тэндгүй үсчиж гүйгээд л хичээлээ өмнө нь хийж байгаагүйрээ хийж амжуулаад сураад, зөндөө олон ном уншаад л, газар сайгүй нисээд л:) өөртөө наачих сурчих юм болгоныг сураад л бүх зүйлээ амжуулж дээд зэргээр creative байсан.

Зургаан сарын өмнөх би харьд очсон ч уйтгарлана гиюүрнэ гэдгийг мэдэхгүй юм болгоныг сураад л, найзуудтай болоод л хөөрөөд л давхиад байж. Өөртөө маш их experience хуримтлуулаад амьдралыг арай өөр өнцгөөс харж сурсан. Юутай ч бас л бүтээлч байсан цаг хугацаатай уралдаад л.

Хоёр сарын өмнөх би эх орондоо дөнгөж ирээд хичээл эхлээд сар болчихсон юм чинь гэж бодоод өөртөө ямар ч ачаалал өгөхгүй байя гээд хамгийн хөнгөн өмнө нь авч үзээгүйгээрээ цөөхөн хичээл сонгож авав. Юм бүхэнд бухимдаж хичээл таравуу үгүй юү гэр лүүгээ гүйдэг болсон. Гудамжаар ч явахаас уур хүрээд гэртээ идээд л зурагтын өмнө суудаг амьтан???

Энэ хоёр сарын хугацаанд:

-ирээд хоёрхон өдөр суугаад нөхчих байсан хичээлээ одоо болтол нөхөж чадаагүй л байна.

-Ирснээсээ хойш Дөрвөн кг жин нэмсэн Энэ ойлгомжтой л байх

-Ганц ч удаа номын сан уруу зүглэсэнгүй Байнга л зурагтын өмнө байсан байх.

 -Гурван том шалгалтанд очиж ороогүй Даалгавраа хийгээгүй хичээлээ ойлгох гэж оролдоогүй учраас

-Хөдөлгөөний дутагдалд орсон гэсэн оноштой нурууны булчин татаж физик эмчилгээнд орсон Залуугаараа хөгшчүүлтэй хамт насны доройтлын хичээлд явах болсон

 -Бие даалтууд овоорсон. Багаар ажиллах ганц ч бие даалтын ажилд гар бие оролцоогүй

-Нэгэн хичээлд сонирхолгүй учраас гэсэн тодотголтойгоор сүүлийн нэг сар очоогүй Багш нь ойлгоод бие даалт хийн өгсөн сэдвүүдээр судлаад ирцээ бүртгүүлээд явах асар том боломж олгосон атал гэр үрүүгээ яарч тэнэгтсээр хичээлдээ очоогүй сар болчихжээ Өмнө нь хичээлдээ уначихлаа дахиж сонгохоос гэсэн хүнийг сонсоод санаанд багтдаггүй байсан чинь өөрөө тэдний нэг нь болох нь дээ

-Хүмүүс тэгэе ингэе гээд зөндөө зүйлд уриалж байхад нь татгалзаад биеийн амрыг бодсоор олон нийтийн олон ажлаас хоцорсон

-Залхуурсаар олон тэтгэлэгт хөтөлбөрөөс хоцорсон.

-Тоэфлийн шалгалтандаа бэлдэх хугацаанд зурагт үзсээр байгаад бэлтгэлгүй орж бага оноо авч мөнгөө хайран болгосон.

-Найзууд уулзая гэхэд нь харьлаа гэдэг хариулт өгсөөр байгаад хөндийрч эхэлсэн.

-жүжиг үзнэ гэж бодсоор гурван жүжиг нэг үнээр дахин тоглож буй ховор завшаанаас залхуурсны хар гайгаар хоцорлоо доо

Энэ жагсаалт үргэлжлээд л байж магадгүй бололтой. Уул нь гэнэт орчин солигдоод стрессдэж байна гэж бодоод тайвшруулаад явсан чинь хоёр сар өнгөрчихлөө. Бүх хичээл даалгавар нуруун дээр овоорчихож. Дүнгүүд гарч эхлэх дөхөөд байхад чинь ерөөсөө санаа зовохгүй урсгалаараа урссаар бүдүүрсээр. Би ийм байж болохгүй шүү дээ Одоо юм болгоноо амжуулаад хуучны бүтээлч амьдрал уруугаа орвол тийм ч их оройтоогүй л байна. Тиймээс ямарч байсан одоо хичээлээ хийж юмаа амжуулж дээрх алдаануудаа засах гэж оролдоё доо. Тэгэхгүй бол өөрөө өөрийгөө харж улам гутраад болохгүйнээ.

Би ийм байж болохгүй шүү дээ

Обама баяр хүргэе

Тиймээ  2004 онд хэний ч мэдэхгүй Обама хэмээх залуу Демократын хуралд Жон Керриг дэмжиж үг хэлж байсан. Үнэхээр гайхалтай улс төрч хүн гэж тийм л байх ёстой болов уу. Тэр үед хэн ч 2008 оны ерөнхийлөгч Обамаг болно гэж төсөөлөөгүй байх л даа  Гэвч тэрээр өнөөдөр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч боллоо шүү дээ.

Дэлхийн нөгөө өнцөгт байгаа Монголын иргэн надад энэ төдийлөн хамаатай биш ч гэсэн би өнөөдөржингөө BBC үзэж Обамаг дэмжиж байлаа. Энд хэд хэдэн шалтгаан бий лдээ.

Манай Монголоос Америкт ажиллаж амьдардаг ихэнх хүмүүс цагаачдын хамгийн ихээр төвлөрсөн байдаг Чикаго хотод амьдарцгаадаг. Харин Америкийн хамгийн анхны өнгөт арьст ерөнхийлөгч Обама Чикаго хотод ажиллаж амьдардаг. Мөн тэрээр цагаачдыг дэмжиж байсан ба 17 настайдаа Кеняагаас ирж тэтгэлэгээр сурж байсан ааваараа төлөөлүүлж Америкийн мөрөөдөл гэж ямар агуй зүйл, юунд хүргэж болохыг олон удаа илтгэлдээ дурдаж байсан. Тэрээр эгэл жирийн нэгэн өөрийн хөдөлмөр авьяас чадвараараа ямар агуу амжилт бүтээж болохыг бидний өмнө харууллаа. Хэдийгээр АНУ-д арьс өнгөөр ялгаварлахыг хориглодог ч бодит амьдрал дээр арьс өнгөний ялгаварлалт оршсоор байдаг. Харин энэ бүхнийг даван туулж чадсан Обама Америкийн 44дэх ерөнхийлөгч боллоо. Мөн миний тааралдаж байсан ихэнх хөгшин Америкчууд бид юу гэж хар арьст туршлагагүй Америкийг ерөнхийлөгчөөрөө сонгох юм бэ гэж хэлж байсан юм. Харин Америкийн залуучууд арьс өнгийг үл харгалзан өөрийн эх орондоо хэрэгтэй гэсэн залуухан Обамаг сонгожээ. Миний бодлоор Обама хүн бүрийн өмнө маш том үлгэр дуурайллыг авчирч байгаа болов уу гэж бодож байна Америкчууд үнэхээр том Хувьсгалыг Обамагаар төлөөлүүлж хийж байгаад үнэхээр догдлоод байхийн. Тэрээр энгийн Америк гэр бүл үрүү түлхүү чиглэж кампанит ажлаа хийж байгаа юм шиг санагддаг байсан. Юутай ч энгийн мөртлөө гайхалтай  илтгэл тавьж байсан, түүхэнд шинэ кампанит ажлыг хийсэн, бодит амьдралыг олж харан бодлогодоо тусгаж байсан тэрээр мянган мянган Америкчуудын хүсэл мөрөөдлийг тээн яллаа.

Одоо харин залуу ерөнхийлөгчийн юуг яаж хийхийг дэлхий анхаарлаа хандуулан харж байна.

За юутай ч Congratulations Obama! Амжилт хүсэе

Мөн сонордуулахад Кеняа улсад мянган мянган хүмүүс жагсан баяраа тэмдэглэж, улс даяараа баярлан амралтын өдөр болгон зарлаж байна гэнэ.

Харин манай ямаагаараа дуудуулаад байгаа улстөрчид түүний ганц ч болов илтгэлийг сонсоосой улстөрч, эх оронч, зорилготой хүн ямар байдгийг хараасай гэж. Харсан сонссон байлгүй дээ ард түмнийхээ яаж амьдарж байгааг ч мэдэхгүй улстөрчид минь.

PS; энэ бичлэгийг Америкийг шүтсэндээ биш Обамаг хүндэлдэг учраас оруулав. 

Дахин блогтой болов

Өмнө нь дандаа blogspot.com ашигладаг байснаа өнөөдөр эх хэл дээрх блог сайтыг ашиглахаар шинэхэн гэрээ барилаа. За байз блогспот-оос хамаагүй гоё санагдаад байхийн бүх зүйл нь эх хэл дээр. юутай ч оюутан миний эгэл жирийн амьдралын их гэрт маань хааяа нэг завтай үедээ саатан морилж байгаарай

(Нийт: 6)